Сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн хүчтэй хар салхины нэг болох Доксури хар салхи Хятад даяар нүүрлэж, Бээжинд л гэхэд хэдэн арван мянган хүн орон гэрээсээ дүрвэсэн байна. Хятад улс энэ зун дэлхийн ихэнх орны нэгэн адил цаг агаарын эрс тэс уур үзэгдлийг гэрчилж буй. Дэлхийн дундаж температур дэлхий даяар дээд амжилт тогтоогоод байгаа энэ үед халууны давалгаа Хятадад ердийнхөөсөө эрт үзэгдэж эхэлсэн.
Доксури өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зүүн өмнөд эргийн Фужиан руу дайран орж, хойд зүг рүү чиглэн, бямба гаргаас хойш Хятадын хойд хэсгийн таван мужид их хэмжээний бороо оруулсан байна. Ням гаргийн орой Хятадын нийслэлээс 31,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай CCTV төрийн суваг мэдээлсэн бол Өмнөд Фүжяний хагас сая хүнийг мөн үерийн улмаас нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
Хар шуурганы улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүн зүүн хойд Ляонинд мөөг түүж байгаад сураггүй болсон гэж CCTV мэдээлсэн байна.