Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндэсний их баяр наадам хүй долоон худагт азарга, их нас морьдын уралдаанаар хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Азарга насны уралдааны үеэр 504 дугаартай унаач хүүхэд хажууд явсан хүүхдээ түшиж босгон, наадамчин олныг огшоосон. Энэхүү үйлдлийн эзэн, наадамчдын сэтгэлийг хөдөлгөж, хайр хүндэтгэл хүлээж буй “Дорнын унага” галын унаач Б.Баттөгөлдөртэй ярилцлаа.
Тэрээр “Би зургаан жил морь унаж байна. Хажууд явсан морь миний урдуур орохдоо хүүхэд нь яг унах гэж байсан. Надтай л адилхан хүүхэд учраас унаад бэртэх вий гэж бодон түшиг босгоод, өөрөө ард хоцорсон” гэж өөрийн үйлдлээ тайлбарласан юм.
Б.Баттөгөлдөр долоон жил морь унаж байгаа бөгөөд энэ жилийн наадамд дөрвөн насанд морь унах аж.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.