Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмын 817 жилийн ой, Ардын хувьсгалын 102 жилийн ойн хурдан морьдын уралдааны хязаалан насанд түрүүлж айрагдсан морьдыг танилцуулсан юм.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийж, хязаалан насны морьдын уралдаанд айрагдсан морьдыг танилцууллаа.
- Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Д.Жаргалсайханы туулай ланзан тамгатай халтар морь түрүүлсэн. Морийг М.Мянганзул 11 настай гэх хүүхэд унасан.
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай группийн ерөнхийлөгч Т.Батсайханы тогоруу халзан аман хүзүүлсэн. С.Билэгбаатар гэх эрэгтэй хүүхэд морийг унасан.
- Булган аймгийн Сэлэнгэ сумын Х.Бөхбатын морь гуравдугаарт давхив. Морийг М.Адистай гэх 13 настай хүүхэд унасан.
- Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум Ц.Дэмбэрэлсайханы морь айрагдсан. Н.Мөнхбат гэх 13 настай хүүхэд унасан.
- Дархан-Уул аймгийн Дархан сум Г.Ариунболдын морь айргийн тавд хурдаллаа. Морийг Т.Баяртүвшин гэх есөн настай эрэгтэй хүүхэд унасан.
Морины салбар хороо уралдаад хуулийнхаа дагуу эхний айрагдсан таван мориороо барих шийдвэр гаргасан” гэлээ.