Мартаxгүй тоглолтоороо “Мартагдашгүй” дурсамжийг TAKE OFF xамтлаг үлдээнэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Үүнд:
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд буюу 7-р сарын 8 хүртэл Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд урлаг, спортын тэмцээг, уралдаан, жагсаал, цуглаан, олон нийтийг хамарсан бусад арга хэмжээг зогсоож, хязгаарлаж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох дүүргүүдийн Засаг дарга нарт болон бүх шатны нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгожээ.