Нийслэлийн Засаг даргаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын болон Бага тойруу дотор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14.00 цагаас цахим горимд шилжүүлж, ажиллах горимд өөрчлөлт оруулж байна.
Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа болон тусгай чиг үүргийн байгууллага, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний Бага тойруу дахь авто замд хориглох шийдвэр гаргаж байна.
Гарсан шийдвэр, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлэн, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлэхийг иргэд, олон нийтэд уриалсан байна.