Францад цагдаагийн тушаалыг даган биелүүлээгүйгээс болж буудуулж амиа алдсан 17 хүүгийн төлөө сүүлийн гурван өдөр олон нийт жагсаж буй. Энэ дунд түүний ээж мөн байгаа юм. Гэвч тайван эхэлсэн жагсаал аажмаар үймээн самуун болж, Бельги хүртэлх хотуудад газар авч байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр энэ жагсаалын үеэр 15 хүнийг баривчилж, нэмэлтээр 40 мянган цагдааг Франц даяар бэлэн байдалд шилжүүлжээ. Түүнчлэн жагсаалын цэг болсон, хүүг амиа алдсан Нантерред олон нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосон байна.
Хүүг буудасан цагдааг хүний амь хөнөөсөн хэрэгт сэжиглэж, баривчлаад байгаа юм. Хүүгийн ээж цагдаа нарыг бүхэлд нь энэ хэрэгт холбохгүй байхыг хүсэж, зөвхөн хүүгийнх нь аминд хүрсэн цагдаад л хариуцлага тооцох ёстойг хэлж байсан юм. Тэрбээр “Тэр нэг Араб хүүгийн царайг харсан, тэгээд л буудсан байх даа” гэжээ. Түүний хүү цагдаа зогс гэсэн ч зогсоогүйн улмаас цээжиндээ буудуулж нас барсан юм. Франц даяар энэ хэргийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэмээн бухимдлаа илэрхийлж байна.