“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой эрүүгийн хэргийн шүүх хуралдааны талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэл гаргажээ. 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан Б. Батбаяр нарын 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шийдвэр гарсан. Үүнд:
Шүүгдэгч Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Амгалан, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, О.Батбаатар, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Санжмятав, М.Цэлмэг, Г.Галсанням, Ц.Содхүү, Н.Батбаяр, О.Хуягцогт, О.Баяр, Б.Цолмон, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Б.Баттөр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцов.
Харин шүүгдэгч Л.Аззаяа, Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Б.Даажамба, Б.Чойжилжалбуу, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Ж.Ганхуяг, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Цолмон, Ц.Баатарбилэг, Х.Баттулга, Ш.Бүтэд, Н.Сүхболд, Т.Болдмаа, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Я.Батцэцэг, Л.Ням-Очир, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, П.Мягмардорж, Ё.Баатарбилэг, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны харгуй” ХХК-удыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэх дүгнэлт гарсан.
Эдгээр хүмүүсийн дотор олны анхаарлыг татсан хэд хэдэн хүн байв. Тухайлбал, Зам Тээврийн Хөгжлийн Яамны төрийн захиргааны удирдлагын зөвлөлийн дарга асан Б.Махбалыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр “Хөгжлийн банк”-ны хэрэгт яллагдагчаар татсан. Түүнийг ял эдэлж буй хорих ангиас хуяглан шүүх хуралд зөөвөрлөж байсан юм. Харин шүүх Б.Махбалыг энэ хэрэгт гэм буруугүй хэмээн дүгнэсэн байна.
Мөн Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин яллагдагчаар татагдах үедээ “Би ашиг сонирхлын үүднээс зээл олгосон зүйл байхгүй. “Вертекс майнинг партнерс” ХХК-ийн зээлийн шаардлага нийцээгүй гэж ярьдаг хэдий ч энэ компани туршлагатай уул уурхайн компани байсан. Уул уурхайн олборлогч компани байтал яагаад Хөгжлийн банкны зээлийн шаардлагад нийцэхгүй гэж вэ” хэмээн ярьж байв. Түүнийг шүүхийн зүгээс гэм буруугүй гэв.
Өөр нэгэн олны анхаарал асуудал бол Бэрэн групп. Тухайлбал, тус группийн захирал Б.Мөнхтөрийн охин М.Цэлмэгийг буруугүйд тооцсон. Харин группийн тэргүүн Б.Мөнхтөрийг буруутай хэмээн дүгнэсэн шийдвэр гарчээ.
Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон яллагдагчдын 9 нь улс төртэй холбоотой байсан. Эдгээр эрхмүүд дунд Ё. Баатарбилэг, Г.Байгалмаа нар гэм буруутайд тооцогдоод байна. Харин Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, АН-ын дэд дарга асан Ч.Отгончулуу, Хүн намын дарга асан Б.Найдалаа, Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ нарыг гэм буруугүй хэмээн тооцсон байна.
Шүүхийн шийдвэрээр гэм буруутайд тооцсон анхаарал татах эрхэм бол ерөнхийлөгч асан Х.Баттулга юм. Тэрбээр Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл дээр “Би Хөгжлийн банкны хэрэгт холбогдолгүй. Бүгд гүтгэлэг. Улс төртэй холбогдсон цагаасаа би банкнаас хол байсан” гэж байсан юм.
.