Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Женев хотод байрладаг Олон улсын худалдааны төвтэй хамтран “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй.
Үүнтэй холбогдуулан Олон улсын худалдааны төвийн төлөөллүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдах түвшний болон холбогдох албан хаагчдын оролцоотойгоор хамтарсан уулзалт хийж байна
Уулзалтаар ХХААХҮ-ийн салбарын экспортын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон экспортын өрсөлдөх чадварыг хязгаарлаж буй хүчин зүйлсийг тодорхойлох, саад бэрхшээлийг арилгахад салбарын экспортын стратеги боловсруулах талаар хэлэлцэн, харилцан санал солилцож, Олон Улсын худалдааны төвийн зүгээс үүнд үзүүлэх дэмжлэг, боломжийн талаар хэлэлцэх аж.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам