Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч тавдугаар сард эхэлсэн. Энэ ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь “Шивээхүрэн төмөр зам” ХХК зэрэг хувийн хэвшлийн компаниудтай хамтран Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхээ боомттой 7.1 км төмөр замаар холбож байна.
Манай улсын нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой дээрх чиглэлийн боомтын төмөр замыг төлөвлөгөө ёсоор энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулах юм.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт зорилтын хүрээнд хилийн 14 боомтыг хатуу хучилттай авто зам болон төмөр замаар холбож, боомтуудын дэд бүтцийг сайжруулах, үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх зорилт тавьсан юм.