Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
МСНЭ-ийн гишүүн сэтгүүлч, зураглаач нар БНХАУ-ын бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны санаачилгаар ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэмжлэгээр БНХАУ-ын Шанхай хот, Жянсү мужид зочилж, тус улсын сэтгүүлчидтэй хамтарсан сурвулжилга бэлтгэхээр ажиллаж байна.
"Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя" аялалд Монголын 30, БНХАУ-ын 20 орчим сэтгүүлч хамрагдан хамтран ажиллаж байна. БНХАУ-ын техник, технологийн дэвшилж, хөгжил, цэцэглэлт, шинэ зууны бүтээн байгуулалттай танилцаж, сурвалжилга бэлтгэх юм.
Хамтарсан сурвалжилгын нээлт Хөх хотод болов. Шанхай хотоос өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс сурвалжилга эхэлж буйг МСНЭ мэдээлэв.