Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны дүгээр улиралд 49.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 736.8 мянган ажиллагч хамрагджээ.
Тэдний сарын медиан буюу голч цалин 1.3 сая төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 67 (5.3%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Медиан цалин: Ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан
хувааж байгаа ажилтны цалин юм.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380 (26.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80(4.6 %) мянган төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн
- 110.2 (15.0%) мянга нь боловсролын салбарын,
- 106.4 (14.4%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоцикль засвар үйлчилгээний салбарын,
- 75.6 (10.3%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын,
- 75.3 (10.2%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын,
- 46.6 (6.3%) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 47.0(6. 4%) мянга нь барилгын салбарын,
- 48.9(6.6%) мянга нь тээвэр,агуулахын үйл ажиллагааны салбарын,
- 41.4(5.6%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын,
- 29.0 (3.9%) мянга нь cанхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын,
- 156.6 (21.3%) мянга нь бусад салбарын ажиллагчид байна.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл
- Эрэгтэйчүүдийнх 2.0 сая,
- Эмэгтэйчүүдийнх 1.6 сая төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.6 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.1 сая төгрөг байна.
Дундаж нэрлэсэн цалин энэ оны нэгдүгээр улиралд 2015 оноос 2.3 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 38.4 хувиар нэмэгджээ гэж ҮСХ-ноос мэдээлэв.