Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭЕШ-2023 Улс орон даяар амжилттай явагдаж өндөрлөлөө.
Булган аймгаас ЭЕШ-2023 шалгалтад 3 сурагч амжилттай оролцож 21 аймаг,9 дүүргээс анхны онооны дундаж үзүүлэлтээр хими, биологийн хичээлээр 800 оноо авлаа.
ЭЕШ-2023-д Давхардсан тоогоор 1270 шалгуулагч 10 төрлийн шалгалтанд орсоноос нийт дүнгээрээ улсын хэмжээнд 15-р байранд эрэмбэлэгдэж өмнөх жилүүдийн үзүүлэлтээс урагшилсан байна.
Аймгийн Засаг даргын " ШИНЭ ХӨГЖЛИЙН ЗАМ" үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд "Шинэ багш", " Шинэ Ирээдүй" боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багш сурагчдын уялдаа холбоо сайжирч бодлогын чанартай сургалт, тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр ийнхүү ахиц гарч эхэллээ.