БНСУ-д архаг хүнд өвчтэй гурван настай Монгол хүүг цагаачлалын байранд хорьсон үеийн камерын бичлэг цацагдаж, шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, гурван настай Монгол хүүг насанд хүрэгчдийн хамт нэг байранд хорьж, албадан нутаг буцаасан нь хүүхдийн эрхийг зөрчсөн талаар БНСУ-ын хэвлэлүүдээр цацагдаж эхлээд байгаа юм. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа. Тэрээр "БНСУ дахь манай Консулын алба тухайн үед анхаарал хандуулж ажиллаж байсан. Солонгосын Цагаачлалын албанаас зөвшөөрөл авч хүүхдийг авч эмнэлэгт үзүүлж байсан. Хүүхдийн эрүүл мэнд ноцтой зүйлгүй хэвийн, хагалгааны заалтгүй гэсэн мэдээлэл өгч байсан. Хүүхдэд асран хамгаалагч олж өгөхөөр хөөцөлдсөн. Гэвч хүүгийн ээж болон ах дүү нар нь бүгд хүүг авахаас татгалсан.
Манай холбогдох байгууллагууд иргэдийнхөө төлөө бүхий л зохих арга хэмжээг авсан. Тухайн улсын мөрдөж буй хууль эрх зүйн хүрээг бид давах учиргүй. Харамсалтай нь, хүүгийн эцэг хууль бусаар оршин сууж байгаад баригдсан тул хүүг хамт нутаг буцаахаас өөр аргагүй болсон" гэлээ.