Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөө шөнө нарны аймгийн таван гараг зэрэгцэн жагссан мэт харагдах ховор үзэгдэл тохиохыг одон орон судлаачид мэдээлжээ.
Уг ховор үзэгдлийг цэлмэг тэнгэртэй, саадгүй, гэрлийн бохирдолгүй нөхцөлд дуран хэрэглэлгүй харах боломжтой гэнэ.
Гарагууд нь тэнгэрийн зүүн хаяанд Буд, Тэнгэрийн ван, Бархасбадь, Далайн ван, Санчир гэсэн өгсөх дарааллаар харагдах ажээ. Эдгээрээс хамгийн хурц тод харагдах нь Бархасбадь бөгөөд бусдыг нь эндээс хөөж олох боломжтой юм байна. Зарим гараг нь бүдэг харагдах тул дуран, телескоп хэрэглэх шаардлага гарч магадгүй гэнэ.
Эдгээр гарагууд зөвхөн дэлхийгээс харахад зэрэгцээ харагдаж байгаа ховор үзэгдэл билээ. Энэхүү үзэгдэл дараагийн удаа 2040 оны есдүгээр сарын 8-нд тохиох ажээ.