Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Энэ үеэр Элсэлтийн Ерөнхий Шалгалт болон зохион байгуулж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин танилцуулсан юм. 2023 оны ЭЕШ зургаадугаар сарын 15-18-нд улс даяар нэгэн зэрэг явагдах юм.
Нийслэлийн хэмжээнд 24 шалгалтын байранд 15,783 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. ЭЕШ өгч буй сурагчдыг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ. Үүнд
- ЭЕШ авах сургуулийн байруудад цагдаа ажиллаж, аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийнэ.
- ЭЕШ авах сургуулийн тог цахилгаан, ус дулааны хангамжийн аюулгүй байдлыг нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллана.
- Шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй байх, зам засварын ажил гүйцэтгэхгүй байх, усны хязгаарлалт хийхгүй байх зэрэгт анхаарч ажиллана.
- Шалгалт өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийнэ гэлээ.
Мөн Хотын дарга хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарч ажиллах хэрэгтэйг онцолж байлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.