“Алтай” хотхоны оршин суугчид хүүхдийн сургууль барих газрыг чөлөөлөхийг шаардан жагсаж байна. Тэд гартаа “2500 хүүхэд сургуульгүй байна. Монгол улс хүүхдэд ээлгүй улс боллоо. Алтай хотхонд нэг ч сургууль алга. Сургуультай болмоор байна” зэрэг лоозонг гартаа барьж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 24-р хороонд байрлалтай Алтай хотхонд 5000 гаруй өрхийн 11 мянга орчим иргэн оршин сууж байна. Гэвч хотхон баригдаад 10 гаруй жил болж байхад өнөөдрийг хүртэл Ерөнхий боловсролын сургууль байхгүй нь оршин суугчдад ихээхэн хүндрэл үүсгээд зогсохгүй 3000 гаруй хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа юм. Сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхэд газрын асуудал шийдэгдэхгүй олон жил болсон. өнөөдөр ч “тайгам алтай” ххк-ийн төлөөлөл газар чөлөөлөх ажил удаашралтай байгаа гэх шалтгаан хэлж байгаа юм.
Харин өнөөдрийн байдлаар 1,9 га хоосон газар бэлэн байгаа тул сургуулийн барилгыг эхлүүлэх боломжтой гэж миний зүгээс үзэж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба ч төлөвлөлтийг өөрчилж өгч болно гэдгийг онцоллоо. Боловсролын яамнаас 960 хүүхдийн сургуулийн барилгын зураг төсөв бэлэн байгааг ашиглах боломжтойг мөн хэлсэн юм. Тиймээс компанийн төлөөлөлд газар чөлөөлнө гэж цаг алдах биш нэн даруй сургуулийн барилгыг эхлүүлэх шаардлагатайг хэлж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.