#MeToo гэх бэлгийн дарамтын эсрэг хөдөлгөөн дэлхий нийтийг шуугиулснаас хойш таван жилийн хугацаа өнгөрчээ.
Жендэрийн тэгш эрхийн жишиг болсон либерал ардчилсан улс болох Тайваньд Нетфликсийн шинэ цуврал хит болсноор дээрх хөдөлгөөн эрчээ авахад хүргэж байна.
“Wave Makers” цуврал нь Тайваньд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сонгуулийн кампанит ажлын ажилтнуудын талаарх амьдралыг өгүүлдэг. Хэдийгээр улс төрийн агуулгатай бүтээл боловч бодит амьдрал дээр хамгийн их олны анхаарлыг татаж, шуугиан тарьсан нь шоуны бэлгийн дарамтыг харуулсан үйл явдал аж. 5-р сарын сүүлчээс хойш энэ шоу нь бодит амьдрал дээрх арав гаруй бэлгийн дарамтын хэрэг үүсгэхэд нөлөөлжээ. Үүнд улс төрийн зүтгэлтнүүдийн нэр цөөнгүй бий гэнэ.
Тайван болон БНХАУ-ын хоорондох хурцадмал байдал сүүлийн хэдэн арван жилийн хамгийн дээд цэгтээ хүрч байгаа энэ эгзэгтэй цаг үед #MeToo хөдөлгөөн эрчимжиж, үүний үр дагавар ил гарснаар ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Тодруулбал, энэхүү хөдөлгөөн нь эрх баригч Ардчилсан дэвшилтэт намыг шуугиулж, тус намын өндөр албан тушаалтнууд огцорч, Ерөнхийлөгч Цай Ин Вэн олон нийтээс уучлалт гуйхад хүргэсэн.
Цай Инг Вен 6-р сарын 2-ны өдөр фэйсбүүк хуудаснаа "Намын дарга байсан хүний хувьд би бүх хариуцлагыг хүлээх ёстой, алдаагаа эргэцүүлэн бодно" хэмээн амлажээ. Сөрөг хүчний Куоминтаны нам ч мөн энэ хөдөлгөөнд нэрвэгдсэн бөгөөд хууль тогтоогчдынх нь нэг нь холбогдсон бэлгийн дарамтыг хэргийг шалгахаар болсон байна. Түүнчлэн #Metoo хөдөлгөөн академи, спорт, соёлын салбарынхныг мөн хамарч байгаа юм. Тус цувралын зохиолыг бичсэн Чиен Ли Ин "Иймэрхүү үйл явдал маш олон байсан, гэхдээ тэдгээрийг хэлэлцэх боломжгүй байсан" гэсэн байна.
SOURCE: CNN