Канадад гарсан ой хээрийн түймрийн улмаас Хойд Америк даяараа утаанд автаж байна. Тиймээс иргэдийг N95 маск зүүхийг албаныхан зөвлөлөө.
Тухайлбал, Нью-Йорк-д Пүрэв гарагаас эхлэн иргэдэд үнэгүй маск тарааж эхэлжээ. Нью-Йоркын захирагч Кэти Хочул нийт 1 сая маск тараана гэдгээ хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Тэрбээр “Энэ бол ковид-19 биш. Энэ бол түр зуурын нөхцөл байдал. Нью-Йорк хотын автобус, галт тэргүүд өндөр чанартай агаар шүүлтүүрийн системтэй тул иргэд санаа зовнихгүй байж болно” гэжээ.
Энэхүү утаа амралтын өдрүүдийг дуустал Хойд Америкийг бүрхэнэ гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Нью-Йорк тэргүүтэй хотуудыг бүрхэж байгаа утаа нь Канадын Кэбэкт болсон түймрээс болж урагшилж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Кэбэкийн 15 мянга гаруй оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа ба уг түймэр нь тус мужийн түүхэнд үзэгдээгүй хамгийн “хүнд” түймэр болж байна. Канадын Торонто-д нөхцөл байдал улам дордож буйг албаныхан анхааруулж, гадуур ажилтай хэнбугай ч заавал маск зүүх хэрэгтэйг санууллаа.
SOURCE: BBC