Францын зүүн өмнөд хэсэгт орших Анси хотын цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн бага насны хүүхдийн биед хүйтэн мэсээр халдсан ноцтой хэрэг гарлаа. Тэд эмнэлэгт хүргэгдсэн ба биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.
Халдлага үйлдсэн этгээдийг хүүхдийн тоглоомын талбай руу халдлага үйлдэхээр орсны дараа цагдаа нар баривчилжээ. Шархадсан хүмүүсийн дунд гурван настай Британи хүүхэд байгаа бол өөр нэг хүүхэд нь Голланд аж. Мөн хоёр том хүн гэмтэж бэртсэний нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа юм. Сэжигтэн нь Шведэд дүрвэгчийн статустай байсан 31 настай Сирийн иргэн болохыг цагдаа нар баталсан.Францын Ерөнхий сайд Элизабет Борне, Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин нар халдлага болсон газарт очсон ба халдлага үйлдэгч нь "гэмт хэрэг, сэтгэцийн эмгэггүй" гэж тодорхойлогдсоныг хэвлэлийнхэнд хэлжээ. Анси хотын прокурор Лайн Боннет-Матис хохирогчид 22 сартайгаас гурван настай хүүхдүүд байсан гэдгийг тодотгосон байна. Сэжигтэн нь саяхан Францад ирсэн ба өнгөрсөн жил Францад дүрвэгчийн статус авахаар орогнол хүссэн өргөдөл нь амжилтгүй болсон аж. Энэ төрлийн буюу бага насны хүүхэд рүү халдсан халдлага Европт сүүлийн жилүүдэд тохиолдох болсон нь энэ асуудлыг анрааралдаа авах цаг болсныг илтгэж байна гэж хэвлэлүүд үзэж байна.
Source: BBC