Аялагч Амай буюу Ж.Золбаярд нэг жил таван сар хорих ял оноожээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ж.Золбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч Ж.Золбаярт нэг жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялаа нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.