Боловсролын зээлийн сангийн зээл олголтыг хүний хүчин зүйлээс ангид болгох чиглэлээр ажиллахаар болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Зээлийн сангийн ил тод байдал, төрөөс тавьсан шаардлага шалгуурыг хангасан эсэх нь ямар байдалтай байгаа нь анхаарлын төвд байгааг мөн тэр хэлсэн юм.
Тэрбээр, "Засгийн газар цаашдаа Боловсролын хуулиараа хэрэгцээтэй байгаа мэргэжлийг зарладаг байя. Харин тэр чиглэлээр дэлхийн топ сургуульд тэнцсэн хүүхдэд тэтгэлгийг олгодог байх нь зөв. Энэ процесс нь олон нийтэд нээлттэй байх ёстой гэж үзэж байна. БЗС байх ёстой зүйл гэж үнэлж байна. Нөгөөтээгүүр Ерөнхийлөгчийн нэрэмжит Илгээлт-2100 тэтгэлгийн үндсэн зорилгыг хангах, тасалдахгүй хэвийн явахад БЗС-ийн үйл ажиллагаа идэвхтэй зорьж байх ёстой.
БЗС хэвийн үйл ажиллагаа явуулж байх шаардлагатай. Энэ нь төрийн болон олон улсын түвшинд дээгүүрт тооцогдож явдаг их дээд сургууль болон мэргэжлээрээ шалгарсан тохиолдолд тэтгэлэг авдаг байх тогтолцоо байх ёстой. Гагцхүү ЗГ-ын ямар мэргэжлийн тэргүүлэх чиглэлээр зарлаж, ямар боловсон хүчин бэлтгэх ёстой вэ гэдгийг маш тодорхой болгох шаардлага байна гэж үзэж байна. Боловсролын зээлийн үр нөлөө Монгол Улсын иргэн бүр хүртдэг байх боломжийг бид бүрдүүлнэ.