Нэгэн цагт "Австралийн хамгийн аймшигт цуврал алуурчин" гэгдэж байсан эмэгтэй дөрвөн хүүхдээ хөнөөгөөгүй гэсэн шинэ баримт нотлогдсоны дараа өршөөлд хамрагджээ.
Кэтлин Фолбигг нь хүү Калеб, Патрик, охид Сара, Лаура нарыг хөнөөсөн гэж тангарагтны шүүх тогтоосны дараа 20 жил шоронд хоригдсон юм. Гэвч саяхан хийсэн судалгаагаар шинжээчид түүний хүүхдүүдийг байгалийн жамаар нас барсан байж магадгүй гэж үзсэн байна.
Ийнхүү өдгөө 55 настай түүний хэргийг Австралийн түүхэн дэх “хамгийн шударга бус үйлдлүүдийн нэг” гэж тодорхойлжээ. 1989-1999 оны хооронд түүний хүүхдүүд 19 хоногоос 19 сартайдаа гэнэт нас барсан бөгөөд шүүх хурал дээр прокурорууд тэднийг боомилсон хэмээн буруутгаж байсан. 2019 онд түүний хэргийг дахин шалгасан ч гэмт хэрэгт буруутай гэж үзсэн хэвээр байсан юм. Гэвч өнгөрсөн жилээс хүүхдүүдийн үхлийг тайлбарлах судалгааг эхлүүлснээр ийн эхийг нь буруугүй гэдгийг харуулсан байна.
SOURCE: BBC