Гельже Шерпа дэлхийн хамгийн өндөр уулын оргилд гарах замдаа нэгэн уулчин олсноос зуурсан байдалтай байхыг олж харжээ. Тэд Эверестийн оргилын ойролцоох "үхлийн бүс” гэгдэх газар байсан бөгөөд температур маш бага, хэдэн минутаас илүү хугацаанд тусламжгүйгээр амьсгалахад хангалттай хүчилтөрөгч байдаггүй нөхцөл байдалд гацжээ. Осолдсон Малайзын уулчинд "юу ч байгаагүй" бөгөөд "үхэх гэж байсан" гэж 30 настай Балбын уулын хөтөч CNN агентлагт хэлсэн байна. Тодруулбал "Түүнд хэн ч туслаагүй, найз нөхөдгүй, хүчилтөрөгчгүй, түүнтэй хамт хөтөч байгаагүй – энэ бүхэн нь түүний хувьд маш аюултай" гэж тэрбээр уулын спорт сонирхогчдод мөн сэрэмжлүүлэг өгчээ. Энэ жил Эверестэд авирахаар гарсан 12 хүн нас барж, таван хүн сураггүй алга болсон гэж Балбын албаныхан мөн мэдээлсэн байна. Уулын спорт, тэр дундаа дэлхийн хамгийн өндөр оргилд гарна гэдэг “амь насны асуудал” тул маш бэлтгэлтэй ирэхийг Балбын уулчид, хөтөч нар зөвлөж байна.
Эх сурвалж: CNN
https://edition.cnn.com/travel/article/everest-sherpa-interview-climbing-season-intl-hnk/index.html