Дуучин Сиа хоёр жилийн өмнө хийсэн нэгэн уран бүтээлдээ аутизмтай хүнийг дүрсэлсэн нь олон нийтээс багагүй шүүмжлэл хүртсэн.
Тодруулбал, уг бүтээлд аутизмтай хүнийг бодит байдлаас хэт өөрөөр дүрсэлсэн гэж олон нийт бухимдсан юм. Тухайн үед Сиа уран бүтээлээ хамгаалж, бодит хүмүүсээс зөвлөгөө авсаны үндсэн дээр хийсэн гэсэн тайлбар өгч байсан ч дуучин бүсгүй удалгүй уучлалт хүссэн юм. Нэн ялангуяа, аутизмтай хүмүүст хандаж тэрбээр “Би буруу хүмүүсээс зөвлөгөө авчээ. Миний судалгаа хангалттай байж чадсангүй” гэж твиттер хуудаснаа жиргэж байсан. Харин саяхны нэгэн подкастын үеэр дуучин бүсгүй өөрөө аутизмтай гэж оношлогдсоноо хэлсэн байна. Гэхдээ дараа нь тэрбээр ноцтой биш бөгөөд эмчлүүлж байгаа гэдгээ нэмж тайлбарлажээ. Дуучин бүсгүй ADHD буюу анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй гэдгээ мөн хэлсэн байна. Түүнчлэн Сиа архи, согтууруулах ундаанаас гаргах эмчилгээнд явж байгаа юм. Энэ подкастын үеэр дуучин бүсгүй өөрийнхөө туулж яваа олон асуудлуудыг ийн нээлттэй ярьж, дээрх бүтээлтэй холбоотойгоор өөрийнх нь онош нэг талаас “тайтгарал” авчирсанг мөн нуугаагүй байна.
Эх сурвалж: BBC