Мягмар гарагт Украины тал Москвад агаарын цохилт өгсөн. Энэ халдлагын талаар тус улсын ерөнхийлөгч В.Путин “Украинчууд Оросуудыг айлгах гэж оролдлоо” гэжээ. Түүнчлэн энэ халдлага энгийн иргэдийг онилсон байсан ч амжилттай сэргийлж чадсан гэж хэлсэн байна. ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдэгдэлд найман нисгэгчгүй онгоц “тодорхой хэмжээнд” хохирол учруулсан гэсэн юм. Орос Украины дайн эхэлснээс хойш Москва хот анх удаа олон удаагийн нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөн нь энэ болж байна. Москва хотын захирагч Сергей Собянин хүнд бэртсэн хүн байхгүй гэдгийг мэдээлсэн.
Гэхдээ өндөр албан тушаалтнуудын амьдардаг баруун захын дүүрэгт хэд хэдэн дрон унасан байна. В.Путин “Энэ халдлага нь сүүлийн өдрүүдэд Украины цэргийн тагнуулын төв рүү Оросууд дайрсны хариу үйлдэл. Тэд биднийг ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлэхийг өдөөж байна" гэж телевизээр хэлжээ. Барууныхан Украиныг дэмжиж байгаа нь Украины удирдлагуудыг алан хядах ажиллагаа, тэр дундаа улам бодлогогүй гэмт хэрэг үйлдэхэд түлхэж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мөн мэдэгдсэн. Харин АНУ-ын Төрийн департамент Орос руу дайрах халдлагаыг дэмжихгүй гэсэн Вашингтоны байр суурийг давтаж, нисгэгчгүй онгоцны цохилтын талаар мэдээлэл цуглуулсаар байгаагаа хэлсэн байна.
Украины нийслэл Киев хот руу Оросын арми хэдэн хоног үргэлжилсэн нисгэгчгүй онгоцны халдлага үйлдэж, хэд хэдэн хүн амиа алдсаны дараа Москвад ийн цохилт өглөө.
Эх сурвалж: BBC