Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Гуравдугаар сарын хаврын тэмцээний түрүү бөх, сэкивакэ Кирибияма Б.Лхагвасүрэн Нацү башёгийн 12 дахь өдөр озэки Такэкэйшог ерикири мэхээр өвдөг шороодуулснаар сүүлийн гурван тэмцээний давааны нийлбэр нь 33 болж Японы сүмогийн холбооноос тавьж буй озэки цолны болзлыг хангалаа.
Үлдсэн өдрүүдэд давааныхаа тоог ахиулж Эзэн хааны цомын төлөө зүтгэх боломжтой болов. Кирибияма 12 өдрийн дараагаар ёкозүна Тэрүнофүжигийн араас экс озэки Асаноямагийн хамт 10 даваа, 2 унаатай тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Одоо үлдсэн 3 барилдааны аль нэгэнд нь даваад озэки цол авах боломжоо баталгаажуулчихвал болох нь тэр.