Мал эмнэлгийн ерөнхий газраас байгалийн онц гамшигт үзэгдэл болсон Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Мал эмнэлгийн газартай яаралтай цахим хурал зохион байгуулж, цасан болон шороон шуурганы улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах арга хэмжээнд нэн шаардлагатай байгаа асуудлыг судлан халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн бэлдмэл, ариутгалын спирт /денатурат/ зэрэг нийт 17.8 сая төгрөгийн бодис хэрэглэгдэхүүн хувиарлан хүргүүлж, зэрэгцээ аймаг, сумдад ажиллах шатахууны 20 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн дэмжиж ажиллажээ.
Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээр Хэнтий аймгийн хэмжээнд 107,680 толгой, Сүхбаатар аймгийн хэмжээнд 156,741 толгой нийт 264,4 мянган мал хорогдсон байна.
ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлыг орон даяар зохион байгуулан ажиллаж байна.