Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далайн 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэх дуудлагыг тавдугаар сарын 25-ны өдрийн 01:56 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан байна. Гэвч галд тус сумын иргэн Р /76 настай, эрэгтэй/, Т /8 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ үү.