Энэ долоо хоногт Нью-Йорк хотод хунтайж Харри болон түүний эхнэр Меган нар папарацци нараас зугатаж байгаад машины осолд орохоо шахсаныг томоохон хэвлэлүүд мэдээлсэн.
Тэд энэ үйл явдлыг хунтайж Харригийн ээж, Диана гүнжийн машины осолтой ч холбож тайлбарлаад эхэлсэн юм. Хосууд нэгэн арга хэмжээнд оролцож байсан бөгөөд тэдэнтэй “маш түрэмгий” папараццичууд хоёр цаг гаруй хөөцөлдсөн тухай хэвлэлийн төлөөлөгч нь хэлжээ. Хэргийн тухайд, хосууд арга хэмжээнээс гараад хар машинд суусан бөгөөд энэ цагаас эхэлж тэдний араас маш олон машин дагасныг хамгаалалтын албаны хүн нь мэдээлсэн. Тэрбээр амьдралдаа ийм зүйл харж байгаагүй гэсэн бөгөөд хунтайж эхнэрийнхээ хамтаар хэд хэдэн машин сольж суухад хүрсэн байна.
Тэдэнд цагдаагийн албаныхан тусалсан ба гэрэл зурагчид олон байсан тул аюулгүй холдуулахад хүндрэлтэй байсан гэнэ. Хунтайж Харрин эцгийнхээ хаан ширээнд залах ёслолд оролцчихоод олны нүдэнд анх удаа ил гарсан нь энэ болсон юм. Харин энэ асуудлын талаар Букингемийн ордноос ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
SOURCE: CNN