Японы Хирошимад “Долоогийн бүлэг”-ийн уулзалт эхэлж буй ба энэ үеэр ОХУ-ын эсрэг авах ээлжит хоригийн талаар ярилцаж магадгүй байгаа юм. Энэ уулзалтын бас нэг онцлох зочин нь харин Украины ерөнхийлөгч В.Зеленский байх нь. Түүний оролцох болсон тухай мэдээг өмнө нь хэлээгүй байсан ба Японы эрх баригчид хэвлэлийнхэнд хандан “Зөвхөн Ням гарагийн уулзалтад цахимаар оролцоно” гэжээ. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн дарга Алексей Данилов “Долоогийн бүлгийн уулзалт дээр Украины эрх ашигтай холбоотой олон асуудал яригдана. Тиймээс тэнд манай ерөнхийлөгч байх нь зөв” гэжээ. Түүнчлэн В.Зеленский энэ уулзалтад биеэр очих нь ОХУ-ын эсрэг шахалт үзүүлэхэд нөлөөлнө гэдгийг олон улсын шинжээч, ажиглагчид хэлж буй юм.