Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Булган аймагт Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, "Бидний бахархал" төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БХЯ-ны харьяа зарим байгууллагууд орон нутгийн ард иргэдэд чиглэсэн хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж байна.
Тодруулбал, БХТА архивын лавлагаа, хууль эрх зүйн тусламж үйлчилгээ, Цэргийн төв эмнэлэг эрүүл мэндийн шинжилгээ, үйлчилгээ, БХЯ-ны "Соёмбо" редакц Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах чиг үүрэг бүхий "Соёмбо" сонины тусгай дугаарыг иргэдэд тарааж, гэрэл зургийн үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн хэсэгчилсэн тоглолт, ҮБХИС, "Алдар" спорт хороо, Монгол цэргийн музейн болон зэвсгийн үзэсгэлэн дэлгэгдээд байна.