Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болж буй.
Тухайлбал:
- ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж нь 2010 онд АНУ-ын Калифорний их сургуульд суралцахаар 32 мянган ам долларын зээл авч байжээ. Үүнийг одоогийн ханшаар авч үзвэл 110 сая төгрөгийн зээл авч суралцсан байна.
- УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Нямаагийн Энхболдын хүү Одмөнх 2008 онд АНУ-ын Стрэйер их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авсан байдаг. Энэ нь одоогийн ханшаар 110 сая 688 мянган төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгийн зээл авч суралцсан гэсэн үг юм.
- Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг л гэхэд 2001 онд АНУ-ын Дж.Вашингтоны их сургуульд суралцахаар БЗС-гаас 26,025 ам.долларын зээл авч байжээ. Энэ нь одоогийн ханшаар 90 сая төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгийн зээл авч суралцсан гэсэн үг юм.
- ХЗДХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нь 2008 онд Австралийн Нью Соүф Вэйлс их сургуульд суралцахдаа БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч байжээ. Энэ нь одоогийн ханшаар 110 сая төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгийн зээл авч суралцсан гэсэн үг юм.