ОХУ-ын арми Украины нийслэл Киев рүү ес дэх удаагаа агаарын цохилт өглөө. Баруун өмнөд хэсэгт орших Одесс хотод болсон дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархдсаныг албаныхан мэдээлсэн байна.
Агаарын халдлагад Винница, Хмельницкий, Житомир зэрэг бүс нутгуудад ч мөн өртжээ. Украины арми ОХУ-ын харвасан бүх пуужинг илрүүлж, устгасан гэдгээ мөн мэдэгдсэн юм. Тухайлбал, мягмар гарагт болсон халдлагын үеэр Украины хамгаалах систем ОХУ-ын зургаан “кинжал” хэт авианы пуужинг устгаснаа мэдэгдсэн билээ.
Барууны шинжээчид Украины цэргүүдийг сөрөг довтолгоо хийхэд бэлэн болсныг мөн хэлсэн. Тухайлбал, танк байрлуулах, алсын тусгалын байд цохилт өгөх зэргээр Украины арми бүрэн бэлтгэгдэж дууссан гэжээ. Хэдий Оросын цэргүүдийн нөхцөл байдал хүнд байгаа буюу зэвсгийн хомстолд орсон гэдгийг шинжээчид хэлж байгаа ч Украин дахь Оросын хамгаалалтыг үл тоож болохгүй гэдгийг мөн санууллаа. Мина тавьсан газар Украин дахь Оросын хамгаалалттай газарт байж болзошгүй байгаа юм. Тиймээс Украины аливаа довтолгооны амжилтыг зөвхөн газар нутгаа чөлөөлснөөр бус, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин стратегиа эргэн харахыг ятгаж чадсан эсэхээр нь хэмжих ёстой гэж албаныхан үзэж байна.
SOURCE: BBC