Blackpink хамтлагийн Женни, BTS хамтлагийн V нарын Парист хөтлөлцөн алхаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсанаас хойш тэдний болзож байгаа эсэхийг шүтэн бишрэгчид нь хэлэлцэж эхэллээ.
Харин энэ асуултуудад тэдний агентлагууд хариу өгч, баталгаажуулсан гэж хэлж болохоор байна. Тухайлбал, Blackpink хамтлагийн агентлаг болох YG, BTS хамтлагийн Hybe энтертайнмент нар “Энэ асуудлыг тодруулахад хэцүү байна буюу уран бүтээлчдийнхээ хувийн амьдралыг хүндэтгэнэ” гэсэн юм.
Тэдний хамт алхаж байгаа бичлэгийг анх тикток платформ дээр цацсан францын сэтгүүлч шүтэн бишрэгчдэд нь хандан тэд үнэхээр мөн гэдгийг баталжээ. Женнигийн хувьд Каннын кино наадамд оролцохоор Францад ирсэн байгаа бөгөөд өөрийнхөө дүр бүтээсэн анхны кино болох “Шүтээн”-ий ажлаар явж буй нь энэ аж. Ташрамд дурдахад, HBO-гийн шинэхэн цуврал болох “Шүтээн”-ийг дуучин The Weeknd найруулж байгаа бөгөөд түүний дуучны замналаа орхиж, кино урлагт хүч сорьсон анхны уран бүтээл гэдгийг нь хэвлэлүүд онцолж байгаа билээ.
SOURCE: ELLE