УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцсээр байна. АН, ХҮН, МАН-ын саналаа нэгтгэж “УИХ-ын гишүүдийн тоог 126 байлгах нь зүйтэй гэж тохирчээ. Өчигдөр холбогдох байнгын хороодоор ярьсан гол агуулгыг хүргэж байна.
ХҮН намын дарга Т.Доржхандын мэдээлснээр:
- Өнөөдөр Улаанбаатар хотоос сонгогдсон нэг гишүүн 100 мянган хүнийг, орон нутгаас сонгогдсон гишүүн 25-30 мянган хүнийг төлөөлж байна. Хэрэв гишүүдийн тоог 126-аас буулгана гэвэл гишүүдийн тоог өөрчлөөд нэмэргүй.
- 76 гишүүний тоог нэмэгдүүлсэн ч зардлыг нь өсгөхгүй байя гэдэг дээр МАН, АН, ХҮН намын удирдлагууд тохиролцлоо. Нэг гишүүний сарын зардал 10 сая төгрөг. Үүнийг өсгөхгүй.
- Жагсаалтаар хамгийн нэр цэвэр хүнийг л оруулж ирэх санаачилгыг ХҮН намаас гаргаж байна. Хамгийн нэр муутай хүмүүс орж ирдэг гэх өрөөсгөл ойлголт байна.
- Жагсаалтад орох хүмүүст хатуу шалгуур тавьж өгснөөр иргэдийн итгэл үнэмшил нэмэгдэнэ.
- Худал ярьдаг, нэр хүндгүй хүмүүсийг жагсаалтаар УИХ-ын гишүүн болгохгүй байхад хамгийн их анхаарах чухал.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр:
- Иргэдээс гаргасан саналын гол агуулга нь гишүүдийн тоог 152 болгохыг дэмжээгүй. Бууруулах хэрэгтэй гэсэн санал давамгайлж байна.
- Гишүүдийн тоог 126 болгож тойргоос 76, тойргоос 50 гишүүнийг сонгоё хэмээн санал нэгдээд байна. Энэ саналыг маргааш /2023.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр гурван намын төлөөлөл санал нэгдсэн гэсэн юм. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.