Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, өмгөөлөгчид, шүүгдэгч Ш.Батхүү, Э.Сүрэн, Ч.Ганзориг, тэдний өмгөөлөгчдийн гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн энэ шийдвэрийг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд гомдол, эсэргүүцэл хамаарч байгаа тул танхимын нийт шүүгчийн хуралдаанаас уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов хэмээн Дээд шүүхээс мэдээлэв.