Япон-Монгол аялал жуулчлалын форум-2023” арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Форумын оролцогчид Монголын орчин үеийн хөгжмийн чиг хандлага, амьд хөгжмийн “Play time” фестивалийг очиж үзэх, мөн өөрийн орондоо Монголын хип хоп уран бүтээлчдийг тоглуулах онцлон реппер Т.Мөнх-Эрдэнэ /Big Gee/ -ийг Япон Улсад тоглуулах, мөн хоёр Улсын хөл бөмбөгийн багийн хамтарсан бэлтгэлийг Монгол Улсад хийх, хөлбөмбөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.
Арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний урлагийн тоглолтыг Япон Улсад ажиллаж амьдардаг мэргэжлийн уран бүтээлчид болох Морин хуурч, хөөмийч МУСТА Б.Болд-Эрдэнэ, бүжигчин Ц.Нарангэрэл нар толилууллаа. Форумын үйл ажиллагаа Япон Улсын Токио хотод үргэлжилж байна.
ЭХ СУРВАЛЖ: БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ