Өнгөрсөн гуравдугаар сард болсон Оюу толгойн гүний уурхайн нээлтийн үйл ажиллагаанд олон улсын есөн хэвлэл мэдээллийн төлөөлөгч оролцож, 31 нийтлэл хэвлүүлжээ.
Гүний уурхайн нээлтэд Австралийн бизнес, санхүүгийн сонин AFR болон тус улсын гурван том хэвлэл мэдээллийн төлөөлөл, дэлхийн шилдэг мэдээллийн агентлагуудын нэг Bloomberg болон Reuters, цаашлаад Sunday Times, South China Morning Post, Le Monde зэрэг алдартай хэвлэл мэдээллийн төлөөлөгчид иржээ.
Нээлтэд оролцсон төлөөлөгчид Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсон тухайгаас гадна өөр олон янзын өнцгөөр нийтлэл бичжээ.
- Тэдний ихэнх нь Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсэн нь уул уурхайн түүхэн дэх томоохон үйл явдал болсон тухай нийтлэл бичсэн байна. Цаашлаад Оюу толгой 2028-2036 он гэхэд ил болон гүний уурхайгаас жил бүр 500 орчим мянган тонн буюу жилд зургаан сая орчим цахилгаан машин үйлдвэрлэх зэс олборлох төлөвтэй байгааг онцолжээ.
- Өмнөговийн элсэн цөл дэх $7.1 тэрбумын өртөгтэй уг төсөл нь дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг болж хагас зуун жилийн хугацаанд улс орныхоо болон дэлхийн эрчим хүчний шилжилтэд чухал хувь нэмэр оруулах төлөвтэй байна.
- Оюу толгойн гүний уурхайд үйлдвэрлэсэн зэс нь дэлхийн жишигт бүрэн нийцэх тул Rio Tinto (RIO)-н зэсийн бизнесийг өргөжүүлэхээр болж байна.
- Дэлхийн хэмжээнд жилд 25 сая тн зэс хэрэглэж байгаагийн 54.4%-ийг нь Хятад өөртөө шингээж буй. Тэгэхээр Оюу толгой Хятадын томоохон нийлүүлэгч болох юм.
Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн нүдэнд иймэрхүү байдлаар өртжээ. Харин манай сайтын сэтгүүлч Б.Буяндалайгийн бичсэн гүний уурхайн нээлтийн сурвалжилгыг ЭНД-ээс уншаарай.