Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналыг шүүхэд хүргүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…..” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ.
Нэмж мэдээлэхэд, УБТЗ-ын тээвэр зохицуулалтын албаны дарга асан С.Батдөлийн гэрээс 7,3 тэрбум төгрөгийн хураан авсан байдаг. Түүнийг авлигын хэргээр саатуулж, энэ оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш цагдан хорьж байна.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газар