Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д үргэлжилж байна. 49 орны 900 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээнд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад зургаан тамирчин оролцож байгаа юм. Эмэгтэйчүүдийн 64 кг-д Ганзоригийн Ануужин түрүүлж, Азийн аварга боллоо.
“Аврагч” спорт хорооны тамирчин тэрбээр өгцөм шахалт, түлхэлттэй өргөлт болон нийлбэр дүнгээр гурвууланд нь түрүүлж, гурван алтан медаль хүртэв. Г.Ануужин өнгөрсөн жил Азийн аваргаас хоёр хүрэл медаль авч байв. Энэ удаа амжилтаа ахиулж, Азийн аваргад түрүүллээ.