Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
"Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу "Коби"-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс түүнд нэг жилийн хорих ял оноосон байна. Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр буруутгажээ.
Эрүүгийн хууль:
20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.