Иргэн Н.Мишиг УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 152 болгохыг эрс эсэргүүцэж байна. Тэрбээр тэмцлийн хурц хэлбэр сонгохоор болсон тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж мэдээллээ. Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл, иргэн Н.Мишиг хэлэхдээ “Холимог тогтолцоогоор 50:50 харьцаатайгаар парламентыг бүрдүүлж байгаа нь маш буруу. Энэ харьцаа багадаа 60:40 байх ёстой. Эрх баригчид хулгай хийх гэж улайрч байна. Хүүхэд хуурч байгаа юм шиг юм ярьдгаа болимоор байна. Өнөөдрийн нийгмийн шаардлага бол инженерүүд.
Заавал гишүүдийн тоог нэмэх шаардлагатай бол гишүүдийн тоог яагаад 25 хувиар яагаад нэмж болоогүй юм бэ? Т.Доржхандын яриад байгаа тэр судлаачид нь хаана байгаа юм бэ? Өмнө нь бид УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг эсэргүүцэж л байсан. Зөвхөн өнөөдөр тэмцээд байгаа юм биш.
УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын тухай заалтаа Үндсэн хуулиа зас. Хуулиар хамгаалуулж байгаад хулгай, дээрэм бүгдийг хийж байна. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. 152 хулгайчтай бид тэмцэх болж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.