Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Тоглож байсан хүүхдүүдийг зодсон иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаангийн хэлтсээс шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, нэгэн иргэн бөмбөг хүүхдийг нь онолоо, хүүхдийг нь бөмбөгөөр цохилоо хэмээн уурлаж, тоглоомын талбайд тоглож буй хүүхдийг алгадсан бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байна.
Олон нийт “Бөмбөг хэнийг хэзээ ирж цохихыг хэн ч мэдэхгүй. Энэ бол санаатай үйлдэл биш. Миний хүүхэд болж л байвал бусдыг нь зодож, эрхийг нь зөрчиж болно” гэх бүдүүлэг хандлагаасай салаасай. Шалгаж хариуцлага үүрүүлэх хэрэгтэй хэмээн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсээр байна.