ОХУ-ын хувийн батлан хамгаалахын байгууллага болох Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин цэргүүдээ байлдааны төв талбар болсн Бахмутаас энэ сарын 10 гэхэд гаргана гэж хэллээ.
Учир нь зэвсгийн, тэр дундаа сумны нөөц нь дууссан тул ийм шийдвэр гаргасан гэсэн байна. Тэрбээр энэ мэдэгдлийг хийхээсээ өмнө амиа алдсан цэргүүдийнхээ шарилан дундуур алхаж байгаа бичлэгээ хийж, Оросын эрх баригчдыг буруутгаад байсан юм. Бахмут дахь байлдаанд Вагнер бүлэглэлийн цэргүүд голлон байлдаж буй бөгөөд он гарснаас хойш нас барсан Оросын цэргүүдийн тал нь Вагнер бүлэглэлийнх байсан гэх мэдээлэл мөн бий. Евгений Пригожин ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд хандан “Сум хаана байна? Та нар наанаа зүгээр сууж байхад миний цэргүүд та нарын төлөө энд ирж үхлээ” гэжээ.
SOURCE: BBC