ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Украины гадаад хэргийн дэд сайд Андрей Мельник БНХАУ-ын зуучлагчийн үүргийг шүүмжилж, хангалтай биеллээ олж чадахгүй байгаа талаар хэлжээ. Тэрбээр БНХАУ өөрийн эрх ашгаас илүү энх тайвнаар шийдэх арга сүвэгчилбэл Бээжинд ч ашигтай гэдгийг илэрхийлсэн байна. Үүнтэй зэрэгцэн Бахмут дахь нөхцөл байдал муудсан хэвээр байна.
Тодруулбал, ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин Бахмут дахь цэргүүдээ татна гэж мэдэгдсэн. Учир нь байлдааны халуун цэгт амь үрэгдэж байгаа ОХУ-ын талын дийлэнх цэргүүд нь Вагнер бүлэглэлийнх байгаа аж.
Евгений Пригожин мөн саяхан ОХУ энэ дайнд цэг тавих хэрэгтэй, тэд зорилтдоо хүрсэн тухай хэлж байсан юм.
SOURCE: AL JAZEERA