АНУ-д галт зэвсгийн гамшиг үргэлжилсээр байна. Техас мужид нэгэн зэвсэгт этгээд гал нээж таван хүний аминд хүрсний нэг нь найман настай хүүхэд байжээ.
Сэжигтэн 38 настай Франциско Оропеза гэгч нь хашаандаа винтов буугаар буудаж байх үед хөршүүд нь хүүхдээ унтуулах хэрэгтэй байсан тул түүнийг болихыг шаардсан байна. Гэвч шаардлага хэлснийх нь төлөө тэдэн рүү гал нээснийг албаныхан сэтгүүлчдэд тайлбарлажээ.
Сэжигтэн согтуу байсан бөгөөд “өөрийн хашаандаа яах нь миний эрх” гэж авирласныг албаны хүн мөн мэдээлсэн юм. Улмаар тус хотхон дахь ойрхон байсан хүмүүсийг буудаж эхэлсэн байна. Хохирогчдын хамгийн ахмад нь 31 настай байжээ.
Цагдаа нар сэжигтэнг одоо эрэн сурвалжилж байгаа ч олоход хүндрэлтэй байгааг мэдээлсэн. АНУ-д он гарснаас хойш дөрөв ба түүнээс дээш хүний аминд хүрсэн галт зэвсгийн хэрэг 170-аас илүү бүртгэгдээд байна.
SOURCE: CNN