НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн журмын дагуу энэ удаагийн хурлыг ОХУ даргалж байна. Тус зөвлөл нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш ОХУ-ын эсрэг хэлэлцүүлгүүд өрнүүлж, тодорхой шийдвэрт хүрч чадахгүй явж байгаа юм.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров ийнхүү аюулгүйн зөвлөлийн хурлыг даргалах болсон нь тус зөвлөлийн хувьд ээлжит тодорхойгүй байдлыг үүсгэнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Сергей Лавров “АНУ-ын талтай сайдын түвшинд уулзалт хийх сонирхол одоохондоо алга” гэж хэлсэн нь түүнийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзахгүй гэдгээ баталлаа гэж хэвлэлүүд мөн мэдээлж байгаа юм. Үүний зэрэгцээ Орос сэтгүүлчдийн визний асуудал маргаан дагуулж буй. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хурлын үйл явцыг сурвалжлах гэсэн Орос сэтгүүлчдэд АНУ виз олгохгүй байна гэж ОХУ буруутгасан. ОХУ Америк сэтгүүлч, сурвалжлагчдын эсрэг мөн ижид арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.
SOURCE: CNN