Улс төрчид, сайд дарга нар, эрх барьж буй МАН-ынхан хулгайлсан мөнгөөрөө юу хийдэг вэ. ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан ШӨХТГ-ын дарга байхдаа, сонгуулийн өмнө телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Би гэр бүлээсээ өвлөж авсан гурван өрөө байрандаа эгэл даруу амьдардаг. Сарын сая хүрэхгүй төгрөгийн цалинтай” гэж байв. Тэгвэл 2021 оны хөрөнгө оруулгын мэдүүлгийг нь харвал, гишүүн болсноос нь хойш Т.Аюурсайханы орлого гурав дахин, гэр бүлийнх нь орлого 16 дахин өсжээ. Сарын сая хүрэхгүй төгрөгийн цалинтай байсан Т.Аюурсайхан тэрбум давсан үнэтэй адууны зүчээтэй болтлоо хөлжжээ.
Монголчууд “Эрдэнэт үйлдвэр”-ийг сүү сайтай үнээтэйгээ зүйрлэдэг байв. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-тэй адилтган зүйрлэж болох өөр нэг том уурхай бол “Эрдэнэс Тавантолгой”. Т.Аюурсайхан оюутан цагаасаа найзлаж, нөхөрлөн, түншилж ирсэн Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томилуулж, лоббидож чадсан. Үүнийхээ үр шимийг хүртэв ч үү гэж хардахаар адуутай, малтай, бэл бэнчинтэй, их хэмжээний мөнгөөр марк хүртэл худалдаж авсан байгаа юм. Т.Аюурсайхан яаж баяжсан бэ.