Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийслэлийн прокурорын газраас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлтэй холбогдох хэргийн талаар мэдээллээ. Эргэн сануулахад С.Батдөлийн гэрээс долоон тэрбум төгрөг бэлнээр, гурван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө олдсоныг хурааж авсан юм.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авлигын хэргийн шинж тэмдэг илэрсэн тул АТГ-ын мэргэжилтнүүд цагдаа нартай хамтран хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, түүнийг хорьж байгаа талаар хэллээ.
С.Батдөлд:
- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлого болох 7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн
- Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан,
- Эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт / Мөнгө угаах/ мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.