Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.
Тэрбээр энэ талаараа цахим хуудсандаа "Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн дахиж IV сарын 4-нд өгсөн байсан. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон. Банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй ээ" гэв.
Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал өчигдөр эхэлсэн. Ийн шүүх хурал эхэлсний дараа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь олны сонирхлыг их татаж байна.